Зорилт

1. Төв аймгийн нутаг дэвсгэр дэх хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа нь 2008-2012 онд Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2011 онд Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгагдсан стратегийн зорилтод хувь нэмрээ оруулахад чиглэгдэнэ.

2. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж уул уурхайг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, ахуй үйлчилгээг хөгжүүлэх

3. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах, үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээхэд дэмжлэг үзүүлэн шинээр ажлын байр бий болгох

4. Аймаг, сумд өөрсдийн хүнсний хэрэгцээний бодит байдлын судалгаа хийж хүнсний баталгаат байдлыг хангаж ажиллах

5. Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээр тухайлбал мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор орон унтгийн хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах

6. Хүнсний баталгаат байдал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд:
- Орон нутгийн хэрэгцээнд тохирсон бага, дунд хүчин чадал бүхий талх нарийн боов, мал нядлах, мах, сүү, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр байгуулах төсөл болон энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
- Нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний баталгаат байдал, эрүүл хүнсээр хангах дэд хөтөлбөрийн дагуу төсөв, төлөвлөгөө боловсруулан ИТХ-аараа батлуулж хэрэгжилтийг хангах, бодит үр дүнг тооцох,
- Орон нутгийн холбогдох байгууллагатай хамтран хүн амын хүнс, хоол тэжээлийн талаархи боловсролыг дээшлүүлэх сургалт, суталчилгааны ажлыг зохион байгуулах,
- Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний газруудад стандартын шаардлагагыг мөрдүүлэх

7. Орон нутагт хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах болон хүнс хадгалах агуулах худалдан борлуулах бөөний худалдааны сүлжжэ бий болгох,

8. Экологийн цэвэр сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх,

9. Орон нутгийн хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанарыг шалгах орчин үеийн лабораторитой болгож хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох

10.  “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийн хүрээнд:
- Ажлын байр бий болгож, албан бус хөдөлмөр эрхлэлтийг хоршооны хэлбэрт шилжүүлэх замаар тухай бүс нутагт импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа хоршоонд тоног, төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ үзүүлэх хөнгөлөлтэй зээл олгох,
- Хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхэлж байгаа иргэлдийг дэмжих бодлого, үйл ажиллагааны чиглэл боловсруулан хэрэгжүүлэх,
- аймаг бүрт хөрөнгө хөдөлмөрөөрөө хоршин амжилттай ажиллаж байгаа хоршоологчдын үйл ажиллагааг сурталчлах, загвар хоршоо, бирж бий болгох,
- Малчдын хөдөлмөр зохион байгуулалт /бүлэг, хоршоо/-ыг боловсронгуй болгох, аж ахуйгаа тогтвортой эрхлэх, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

11. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хүрээнд:
- Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг сайжруулж бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн борлуулах зах зээлийн оновчтой тогтолцоо бий болгох,
- Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч болон малчны бүлэг, хоршоо, нөхөрлөл, малчин өрхөд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд хүрэлцэх хэмжээний газрыг эзэмшүүлэх, отрын бүс нутаг байгуулах,
- Богд шилжүүлснээр бэлчээрийн 100 хүртэл малтай, зөвхөн түүнээс өрхийн орлого нь бүрдэж байгаа малчин өрхийн хөдөлмөрийн чадвартай гишүүдийг эдийн засгийн бусад салбарт шилжүүлэх, эсхүл малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлд хамруулан ажлаар хангах бодлого хэрэгжүүлэх,
- Малын гаралтай түүхий эд /арьс, шир, ноос, ноолуур, өлөн гэдэс, эвэр, туурай яс, хялгас зэрэг/-ийг худалдан авах, түүнд чанарын анхан шатны ангилалт, боловсруулалт хийх цех, нэгжийг малчдын оролцоо бүхий малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр сум бүрт бий болгох, бүсүүдэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх,

12. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд:
- Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн хэвийн үйл ажиллагааг хангах,
- Мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл мэндийг тодорхойлох, бүртгэх, мэдээлэх, хянах, тогтолцоог бий болгох,
- Тоо толгой нь цөөрч, удмын сан нь алдагдахад хүрч байгаа үүлдэр омгийн болон гойд ашиг шимт малын удмын санг хамгаалах, зохистой ашиглах өндөр ашиг шимт үржлийн малын үрийн нөөц бий болгох, сүргийн бүтцийг оновчтой байлгах,
- Малын тэжээлийн үйлдвэрлэлийг өргөтгөх аймаг, сум, багийн түвшинд цаг агаарын нөхцөл хүндэрсэн үед ашиглах зориулалт бүхий өвс тэжээлийн нөөцийн сан болон өвс, тэжээл худалдаалах байнгын цэг, нэгдсэн сүлжээ бий болгох,
- Олон улсын худалдааны хориг бүхий малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэрэмжлүүлэх, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг өндөржүүлж, зооноз халдварт зарим өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх,
- Сум дундын мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий хөдөлгөөнт лаборатори байгуулж, малын өвчлөл хорогдлын шалтгааныг тогтоох, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх,
- Сумдад мал нядалгааны болон арьс ширний анхан шатны тордолт хийх цех байгуулж, мал, мах бэлтгэл, технологийн тээвэр бүхий борлуулалтын нэгдсэн сүлжээ бий болгох,
- Түүхий эд бэлтгэлд стандартад заасан ангилал, зэрэглэлийн дагуу ялгавартай үнийн тогтолцоо бий болгох,

13. Бүтээгдэхүүнийг боловсруулах, борлуулах зах зээлийн тогтолцоог бүс нутгийн онцлогт нийцүүлэн бий болгож хөгжүүлэх,

14. Бэлчээрийн удирдлагын системийг нэвтрүүлэн усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрт хөнөөл учруулдаг мэрэгч амьтан, шавьжтай байгаль орчин, хүн, мал, амьтанд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглан тэмцэх,

15. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд:
- “Ногоон хувьсгал хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн газар тариалангийн өрхийн аж ахуйг дэмжин төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, техник шинэчлэлийг эрчимжүүлэх,
- Усалгаатай тариаланг нэмэгдүүлж үр дүнг тоооцон тайлагнах,
- Хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлэх,
- “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, жимс, жимсгэний тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
- Шинэ төрлийн таримал тариалах, үр сортын шинэчлэл хийх, таримал ургамлыг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх,

16. Салбарын бодлогын хэрэгжилт, үйлдвэрлэлийн талаарх мэдээ, мэдээллийн шуурхай, бодит байдлыг хангах:
- Төв аймгийн нутаг дэвсгэрт оршин байгаа хөдөө аж ахуйн салбараас 2011 онд доорх 5 төрлийн бүтээгдэхүүний анги /хавсралт 2/-д хамаарах 24 бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тодорхойлж байна.

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх