Түүхэн тойм

Тус аймаг анх 1923 онд “Богд хаан уулын аймаг” гэдэг нэртэнй засаг  захиргааны  нэгж нь 21, хушуу 82, сум 304, баг 1227 арван гэртэй, 61,6 мянган хүн ам, 502,7 мянган малтайгаар байгуулагджээ.

          Энэ үед аймгийн  гүйцэтгэн  захирамжлах  байгууллага нь “Аймгийн захиргаа” гэдэг  нэртэй байсан  бөгөөд, харин  аймагт  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг  эрхэлсэн  ямар нэг тасаг хэлтэс байгаагүй байна.

          1931 онд аймгийн  засаг  захиргааны  зохион байгууллалтыг өөрчлөн  36 сум 312 багтай  удирдах дээд  байгууллага нь  “Аймгийн яам” гэдэг нэртэй  болсон бөгөөд аймгийн яаманд 1934 оноос эхлэн  “МАА-н хэлтэс” байгууллагдан ажилласан юм.

          Төв аймгийн  төв нь  анх одоогийн  Лүн сумын  төвд  төвлөрч байсан бөгөөд тэндээсээ Улаанбаатар хотод нүүдлэн ирж  түр төвлөрч байгаад 1942 онд одоогийн  байгаа “Зуунмод Сэрүүн дэнж” гэдэг газарт дахин  нүүдэллэн ирж төвлөрсөн  байна.

          Энэ үед аймгийн яаманд 5 хэлтэстэй байсны нэг нь Мал аж ахуйн хэлтэс байжээ. Үүнээс хойш аймгийн  бага хурал /1948-1952он/ аймгийн АДХГЗ  /1952-1961он/-нд  МАА-н хэлтэс, ХАА-н хэлтэс нэртэй ХАА-н удирдах байгууллага аймгийн захиргааны шууд аппаратын бүрэлдэхүүнд байж ХАА-н үйлдвэрлэлийг эрхлэн удирдаж байлаа.

1961 онд БНМАУ-н СНЗ-ийн 638-р тогтоол гарч 1962 оны 1-р сарын 1-нээс аймгийн АДХГЗ-ны ХАА-н хэлтсийг /аймгийн ХААУГ болгон ажиллаж байгаад 1967 онд аймгийн нэгдлийн зөвлөл бие даан салсан учраас дээрх ХААУГ-ыг татан буулгаж 1967-1970 онд аймгийн АДХГЗ-ны ХАА-ын хэлтэс болгон өөрчилжээ.

1967 онд БНМАУ-ын ХАА-н нэгдлийн холбооны 3-р их хурал хуралдаж, түүний шийдвэрийн дагуу аймагт анх *аймгийн нэгдлийн зөвлөл* сонгогдон байгуулагдаж, энэ үед аймгийн нэгдлийн зөвлөлийн дарга, орлогч дарга, эрх ардчилалын хэлтэс, бүртгэлийн болон боловсон хүчин, аж ахуйн тасгуудтайгаар байгуулагдан ХАА-н нэгдлүүдийн үйлдвэрлэл, эрх ардчилалын ажлыг удирдаж байв.

БНМАУ-ын СнЗ-ын 1970 оны 4-р сарын 16-ны 90-р тогтоолоор аймгийн АДХГЗ-ны  ХАА-н хэлтсийг  татан буулгаж МАА-н хэлтэс болгоод аймагт шинээр *САА-н трест*-ийг дарга / А.Ядмаа /, орлогч дарга / С.Пүрэвсүрэн, М.Нямаа /, МАА, газар тариалан, эдийн засгийн хэлтэс, боловсон хүчин, аж ахуйн тасагтайгаар байгуулагдаж энэ үед аймгийн САА-н трест, ХАА-н нэгдлийн зөвлөл, тус тусдаа үйлдвэрлэл, эдийн засгийн хэлтсүүдтэйгээр зэрэгцэн ажиллаж байлаа.

Дараа нь 1972 онд САА-н трест татан буугдаж, САА, трест, аймгийн АДХГЗ-ны МАА-н хэлтсийн аймгийн нэгдлийн зөвлөлийн үйлдвэрлэлийн хэлтсүүдийг нгэтгэн, аймгийн ХААУГ болсон. Тус газар нь / Ч.Дашдэмбэрэл /,   орлогч дарга / С.Пүрэвсүрэн, М.Нямаа /, МАА, газар тариалан, эдийн засгийн хэлтсүүд, боловсон хүчин, аж ахуйн тасагтай, 40 гаруй орон тоо, хөдөө ажлыг ГАЗ-69 маркийн 5 машинтайгаар зохион байгуулагдсан.

СнЗ-ийн 1980 оны 2-р сарын 12-ны 41-р тогтоолоор дээрх 1972 онд байгуулсан, аймгийн ХААУГ-ын зохион байгуулалтыг дахин өөрчлөн, МАА, газар тариалан, эдийн засгийн хэлтсүүд, боловсон хүчний тасаг зэрэг 39 нэгжтэйгээр аймгийн АДХГЗ-ны *Хөдөө аж ахуйг удирдах газар* болгосон.

Дахин 1987 оны 12-р сарын 19-ны 349-р тогтоолоор аймгийн гүйцэтгэх захиргааны ХААУГ-ыг аймгийн АДХГЗ-аас салгаж, МАА, газар тариалан, эдийн засгийн хэлтсүүд, ХАА-н механикжуулалт, цахилгаанжуулалтын, боловсон хүчний, аж ахуйн тасгуудтайгаар биеэ даасан аймгийн *ХАА хүнсний үйлдвэрлэлийг удирдах газар * болоод ажиллаж байв.

1967-1990 он хүртэл аймгийн АДХГЗ-ны ХАА эрхэлсэн орлогч дарга нь, ХААУГ-ын дарга, аймгийн нэгдлийн зөвлөлийн дарга гэсэн 3 даргын үүргийг нэг хүн хавсран гүйцэтгэж, аймгийн ХАА-н бусад байгууллагууд / Усны аж ахуйн удирдах газар, Мал эмнэлгийн газар, Ус цаг уурын товчоо, Мал бэлтгэлийн контор, Малын тэжээлийн улсын фонд /-ыг харьяалан ажиллаж иржээ.

1971-1990 онуудад аймгийн нэгдлийн зөвлөл гэж бага, бүгд хурал, тэргүүлэгчидтэй, сонгуулийн байгууллага гэгдэж байсан боловч, тэднийг зөвхөн эрх ардчилалын ажил хариуцсан байцаагч, ня-бо зэрэг 4-5 орон тоотой, эдийн засаг үйлдвэрлэлийг удирдах талаар ямарч эрх мэдэлгүй, зөвхөн хэлбэрийн төдий, бусдын хавсарга болон явж ирсэн билээ.

Тус улсад өөрчлөн байгуулалтын үйл явц эрчимжиж 1990 оны 3-р сард БНМАУ-ын  ХАА-н нэгдлийн холбооны ээлжит бус бүгд хурал хуралдаж, ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөл биеэ даан байгуулагдсанаар, 5-р сард мөн аймгийн нэгдлийн зөвлөл, ХАА-н хүнсний үйлдвэрлэлийг удирдах газраас салж дарга, орлогч дарга, эрх ардчилал, мал аж ахуй, газар тариалан, эдийн засгийн хэлтэс, боловсон хүчин, санхүү аж ахуйн тасгуудтайгаар зохин байгуулагдлаа.

Харин аймгийн ХАА хүнсний үйлдвэрийг удирдах газар хуучин зохион байгуулалтаар ажиллан, аймгийн АДХГЗ-ны ХАА эрхэлсэн орлогч дарга нь нэгдлийн зөвлөлийн даргаас чөлөөлөгдөн, зөвхөн ХАА-н  үйлдвэрлэлийн ажлыг хавсран гүйцэтгэх болов.

Төв аймгийн ХАА-н байгуулагууд ажлаараа улсад удаа дараа шалгарч байсны дотор өндөр ургац авсан учир 1975 онд аймаг *Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн* одонгоор, 1976 онд үйлдвэрлэлийн ажлын гол үзүүлэлтээр улсын хэмжээний социалист уралдаанд аймгууд дотроос 1-р байр эзэлж, МАХН-ын Төв хороо, СнЗ,  МҮЭ-ийн төв  зөвлөл, МХЗЭ-ийн төв хорооны диплом 150 мянган төгрөгөөр тус тус шагнагдаж байсан байна.

Мөн 1985 онд аймгийн ХААУГ нь 18 аймгийн ХААУГ дотроос ажлаараа 1-р байранд орж ХАА хүнсний үйлдвэрийн яамны диплом  8 мянган төгрөгөөр шагнагдаж байлаа. 

1998 онд Аймгийн Засаг даргын  45-р захирамжаар  Мал эмнэлгийн газар, Үржлийн алба хоёрыг нэгтгэн Хөдөө аж ахуйн газрыг мал эмнэлгийн алба, үржлийн алба, газар тариалангийн алба  болгон 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр, М. Самдан дарга удирдаж ажилласан. Энэ үед хоёр сая гаруй малтай, үүнд тэмээ 4000 гаруй, адуу 280,0, үхэр 250,0 , хонь нэг сая гаруй, ямаа 420,0 байсан. Нийт малаас 883,0 мян хээлтэгч, цэвэр үүлдрийн 17,0, эрлийз 120,0, нутгийн шилмэл омгийн мал 2000 гаруй байлаа. Мөн гахай 3000, шувуу 1000 гаруйг үржүүлж байсан.

266,7 мян/га эргэлтийн талбайтай жилдээ 82,9 мян/га-д тариалалт явуулдаг, үүнээс 78,0 га-д үр тариа, 0,8 мян/га-д малын тэжээл, 3,4  мян/га-д төмс , хүнсний ногоо тариалж энэ онд байгаль цаг уурын гамшгаас болж үр тариа 13,5 , төмс 11,4, хүнсний ногоо 9,7 мян/тн-ыг хураан авч байсан.

1997 онд сумдын мал эмнэлгийн тасгуудыг улсын үйлдвэрийн газрын бүтцэд оруулан хувьчлах бэлтгэл хийж Засгийн  газрын 1998 оны 198-р тогтоол, Төрийн өмчийн хорооны 898 –р тогтоолын дагуу мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжүүдийг хувьчилж эхэлсэн. 1999 оны 4-р сард мэргэжлийн хүрээнд хязгаарлагдмал дуудлага худалдаа зарлан хувьчилж 45,3 сая төгрөгөөр худалдсан. 

Монгол улсын Засгийн газрын 2000 оны 11-р сарын 22 - ны өдрийн 181 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 229 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйг удирдах газар болон өргөжиж орлогч дарга, Газар тариалан, Мал эмнэлэг, Мал аж ахуйн үржлийн гэсэн 3 албатай, ерөнхий болон туслах нягтлантайгаар нийт 28 ажиллагсадтай зохион байгуулагдан даргаар нь Монгол улсын гавьяат агрономич Б. Галаа ажиллажээ.

МУЗГ-ын 2003 оны 48-р тогтоолын 3 дугаар заалт, “ Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийн тухай” Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2003 оны 3-р сарын 4- ний 1\ 352 тоот албан бичиг, Засаг даргын 86 тоот захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газар болгон нэрийг өөрчлөв.

ХХААГ 2003 оны ажлын үзүүлэлтээрээ улсад 2-р байранд шалгарч ХХААЯ-ны өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнуулж хамт олноороо сар шинийн баяраар Монголын үндэсний телевизийн АГШИН цэнгээнт нэвтрүүлэгт урилгаар оролцсон.

2007 оны 6-р сарын 13 нд болсон  Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Мянган малчны чуулган”-д бүх сумдаас  40 гаруй малчдын төлөөлөгчид  оролцож уриалга гаргасан.

             Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Атрын-3 дахь аян”-ыг 2008 онд амжилттай эхлүүлж, энэ хаврын тариалалтын үед Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон 2 тэрбум төгрөгний итгэлийн  зээлийг 162 аж ахуйн нэгж, иргэдэд олгосноос гадна уриншийн хөнгөлөлттэй зээлэнд 246  аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж  43649  га-д уринш боловсруулалтыг хийлээ.

             Сум бүрт 30 тн багтаамжтай зоорь, 120 м2 хэмжээтэй хүлэмж, өрхийн тариаланд ашиглах

 жижиг оврын тракторыг олгосноор  ирэх онд төмс,хүнсний ногоог дотооддоо бүрэн хангах боломж бүрдүүллээ.

              Газар тариалангийн үйлдвэрлэлд техник технологийн шинэчлэлийг хийж эхлэн,тариалах

 үрийн чанарыг сайжруулан, уриншийн боловсруулалтанд онц сайны эзлэх хувийн жинг 98,0 хувьд   хүргэж, нийт 31014,8 га-д тариалалт хийснээс   үр тариа 23167 га-д тариалж, 21001 тн-ыг, төмс 2868,7 га-д тариалж, 27115 тн-ыг, хүнсний ногоо 910,1 га-д тариалж, 8649,8 тн-ыг тус тус  хураан авлаа.

             БНСУ-ын Ганвон муж,  Японы Тоттори мужуудтай ХАА-н салбарт хамтран ажиллаж,

ХАА-н мэргэжилтнүүдийг дадагажуулах, хамтран төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Газрын мэргэжилтнүүдээс Швед, Египет, Малайз, БНХАУ,  БНСУ-д явуулж мэргэшүүлэн туршлага судалсан.

             Монгол улсын Засгийн газраас усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх зорилт  дэвшүүлсэнийг амжилттай хэрэгжүүлж, энэ онд Сэргэлэн, Цээл, Баянцогт, Батсүмбэр, Аргалант сумдад 439,1 га-гийн услалтын системийг  шинээр байгуулах ажлыг ХХААЯамтай хамтран зохион байгууллаа.

               2005 онд Монгол улсын  гавъяат малчнаар Эрдэнэсант сумын Д.Гомбодаш, Баянцагаан сумын Д.Даваахүү, 2006 онд Баян сумын Г.Сундуйжав, Баяндэлгэр сумын Х.Магсар, 2007 онд Баянжаргалан сумын Р.Рэнцэндорж, Сэргэлэн сумын Д.Онон нарын 6 малчин,  гавьяат агрономчоор  Баянчандмань сумын А.Бадарчин, Жаргалант сумын Б.Нэргүй, гавъяат механикжуулагчаар  Жаргалант сумын Д.Цэнд-Аюуш, ХХАА-н салбарын  9 алдартнаар 2004 онд  Батсүмбэр сумын фермер О.Лхагважав, 2005 онд Баянцагаан сумын малчин А.Сандагсүрэн, 2006 онд ХХАА-н газрын агрономч Ж.Сүрэнхорлоо нарын 3 хүн, улсын сайн малчнаар 10, улсын алтан төлийн эзнээр 3 малчин, аймгийн  сайн малчнаар 39, Самбуугийн нэрэмжит шагналтнаар 26 хүн төрөн гарсан. 2007-2010 онуудад ХХАА-н газрын ажилтан, ажилчдыг  Дорноговь аймгийн Хамрын  хийд, Хөвсгөл, Булган, Өвөрхангай  Хэнтий Дорнод Сүхбаатар аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулан, тухайн аймгуудын ХАА-н ажил байдалтай танилцуулж туршлага судалсан.

             ХХАА-н газар нь ажлаараа  аймагт 2005 онд дэд байранд, 2006 онд тэргүүн байранд, ХХААЯ-ны системийн хэмжээнд 2005 онд тэргүүн, 2006 онд 3-р байранд, 2007 онд 2-р байранд, 2005, 2006, 2007 онуудад шилдэг хүнс үйлдвэрлэгч аймгаар тус тус шалгарч,  өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж байсан. 

2009 оны 2-р сарын 18-наас МУЗГ-ын 67 дугаар тогтоол, Засаг даргын 13 тоот захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар болгон салбарын чиглэлийн хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрх, үүрэг бүхий төрийн үйлчилгээний мэргэжлийн байгууллагаар ажиллаж байна.

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх