Цаг үеийн мэдээ

НООЛУУРЫН АНХАН ШАТНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР 470 ГАРУЙ АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО

Засгийн газрын тогтоолоор “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Үндэсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Говь ХК болон Гоёо ХХК хамтран “Ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэр”-ийг Сэргэлэн сумын нутагт байгуулахаар болсонтой холбогдуулан тус томоохон бүтээн байгуулалтын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,” Таван богд групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал,  Аймгийн ХХААГазрын дарга Б.Жамбалдорж , Сэргэлэн сумын удирдлага болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Монгол улс ойролцоогоор 9500 тонн орчим түүхий ноолуурыг дэлхийн зах зээлд бэлтгэн нийлүүлдэг бөгөөд 90 орчим хувийг угаасан хэлбэрээр экспортолж , үлдсэн 10 хувийг дотоодын үйлдвэрлэгчид боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд түгээдэг байна. Үүнээс улбаалж Говь ХК болон Гоёо ХХК-ийн зүгээс түүхий ноолуурыг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар уг төслийг санаачилсан аж. Тус үйлдвэр нь 4000 тн түүхий ноолуур бэлтгэж, 2000 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай бөгөөд түүхий эдээ орон нутгийн малчдаас авах юм.
Тус үйлдвэр ашиглалталд орсноор манай аймгийн хувьд орон нутгийн онцлог, нөөцөд суурилсан тогтвортой үйлдвэрлэл хөгжиж ажлын байр шинээр бий болох, үүнийгээ дагаад Аймгийн эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.

Нийтийн цэвэрлэгээ

Төв аймгийн Зуунмод хотын захирагчийн 2018 оны 03 сарын 19 ны өдрийн дугаар 03 тоот захирамж , Хог хаягдлын тухай хуулийн 9.4.1 , 9.4.5 , 9.4.12 дахвь заалтын дагуу, Аймгийн засаг даргын 2009 оны 453 дугаар захирамжийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгож хотын оршин суугч иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нийтийн цэвэрлэгээний өдөр болгож , хотын оршин суугч иргэд , төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нийтийн эзэмшлийн зам талбай, хүрээлэн буй орчны хог хаягдлыг цэвэрлэлээ. Хүнс хөдөө аж ахуйн газрын нийт 12 ажилтан Төв цэнгэлдэхийн ойр орчимыг цэвэрлэлээ.

өвөлжилтийн цаг үеийн мэдээ

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

1.Аймгийн Засаг даргын А/262 дугаар захирамжаар“Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аймгийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан

2. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  талаар 27 сумдын ИТХ-ын даргаЗасагдарга, ЗДТГ-ындарга, МЭҮТ-ийн мэргэжилтнүүдийг хамруулан цахим хурал хийж үүрэг чиглэл өгсөн.

3. Засаг даргын“Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан тоотоор сумын аюулгүй нөөцөд болон малчдын бэлтгэх  өвс, тэжээл,худаг уст цэг, төв суурингийн өвөлжилтийн  бэлтгэл ажлыг хангах талаар зохион байгуулалтын ажил хийж байна.

4.“Гар тэжээл бэлтгэх ажлыг бүх нийтийн аян болгон өрнүүлэх тухай ”Засаг даргын А/447 дугаар захирамжийн дагуу 27 сум  болон бүх албан байгууллага иргэдэд гар тэжээл бэлтгэх “Уриалга”гарган хүргүүлж биелэлтийг тооцсон.

5.Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, мал эрүүлжүүлэх, халдваргүйтгэлийн сарын аяныг зохион байгууллаа.

Read more: өвөлжилтийн цаг үеийн мэдээ

тариалалтын явцын мэдээ

5-р сарын 31-ны байдлаар аймгийн хэмжээнд үр тариа 66727 га-д, үүнээс буудай 63918 га-д, төмс 5185,9 га-д, хүнсний ногоо 500,3 га, жимс, жимсгэнэ 51,4 га, эмийн ургамал 3 га, ногоон тэжээл 1163 га, олон наст 5,9 га, рапс 7480 га, нийт 81116,5 га-д тариалалт хийгээд байна.

 

 

СҮҮ ҮЙЛДВЭРЛЭГЧ ФЕРМЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НҮБ –ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “SECIM-2 нэмүү өртгийн сүлжээ төсөл” –өөр  Баянчандмань сумын Засаг даргын тамгын газар, Глобал  Коммунитс Олон Улсын байгууллагатай хамтран ‘‘Хот орчмын сүүний аж ахуйн зохистой дадал’’, тэжээллэг мал маллагаа сэдэвт сургалтыг 2018 оны 01 сарын 18 өдөр зохион байгуулав.

Сургалтанд Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Баянчандманьсумын сүүний үхрийн аж ахуй эрхэлж буй 60-аад малчид, фермерүүд хамрагдлаа.

Read more: СҮҮ ҮЙЛДВЭРЛЭГЧ ФЕРМЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдэж дууслаа.

Аймгийн хэмжээнд 16 сумын 917.2 мянган толгой малыг шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрууллаа. Тус ажилд Мал эмнэлэг үржлийн 54 нэгжийн 61 малын эмч , 178 туслах ажилтан ажиллаа.

Аймгийн мянгат малчдын зөвлөгөөн боллоо.

Төв аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих “ урианы жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 27 сумын мянгат малчдын зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөгдсөн.

Үүний дагуу сумдыг баруун, зүүн, төв гэсэн 3 бүсд хуваан зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд аймгийн засаг дарга Ж.Батжаргал, ХХААГазрын дарга Б.Жамбалдорж, Мал эмнэлэг үржлийн газрын дарга Ганхуяг, ХААИС-Мал эмнэлгийн сургуулийн захирал Гомбожав, ХААУхааны доктор , Монгол улсын зөвлөх мал зүйч Б.Мяхдадаг, ЭЗУхааны доктор Б.Довдонбалжир, Аймгийн ХХҮГазрын дарга Д.Батцэцэг, УЦУОШГазрын ерөнхий технологич инженер Ч.Сарантуяа , Сумдын засаг дарга нар, Могол ноос ХХКомпанийн ерөнхий захирал Эрдэнэбат, Эрдэнэ хүнс само ХХК захирал Нармандах, МЭҮТасгийн мэргэжилтнүүд болон ХХААГазрын мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо. Бүсийн зөвлөгөөнд нийт 380 гаруй мянгат малчид оролцлоо.

Засаг даргын зөвлөлийн 2018 оны анхдугаар хуралдаан боллоо

Аймгийн Засаг даргын зөвлөлийн  2018 оны анхны хуралдаан 2018.01.02ны өдөр боллоо. Тус хуралдаанаар Улсын хошой аварга малчин, улсын аварга малчин, тариаланч, фермерч, Алтан төлийн эздийг шалгаруулах асуудлыг  хэлэлцэж шаардлага хангасан хүмүүсийн материалыг ХХAАХҮЯ-нд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Уриалга

ЦАГ АГААРЫН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС УРЬТАЖ, ЦАГ АЛДАЛГҮЙ МАЛЫН ГАР ТЭЖЭЭЛЭЭ БЭЛТГЭЦГЭЭЕ

Аймгийн Засаг даргын А/481 тоот захирамжийн дагуу "Гар тэжээл бэлтгэх аян зохион байгуулах тухай", Засаг даргын тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газраас гаргасан уриалгын дагуу сумдад гар тэжээл бэлтгэх аян 2017.08.28 ны өдөр нээлтээ хийсэн.
2017-2018 оны мал аж ахуйн өвөлжилтөнд хүндрэл учрах төлөв ажиглагдаж байгаа тул орон нутгийн онцлог, өөрсдийн боломжинд тулгуурлан мал тэжээж болохуйц сөлийн хомоол, таана, хөмүүл, халгай, сүрэл, лай, үр тарианы хаягдал болон төмс хүнсний ногооны иш навч зэргээр

Read more: Уриалга

Subcategories

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх