Цаг үеийн мэдээ

Авлигын эсрэг аяны хүрээнд

avilgal

Авилга олон шалтгааны улмаас нийгэмд үүсдэг.

Тухайлбал:

  • Төр, захиргааны байгууллагын хүнд суртал, олон шат дамжлага
  • Төрийн аль шатны байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй бус байдлаас
  • Ойлгомжгүй хууль, дүрэм, журмаас
  • Цалин хөлс бага, амьжиргааны өртөг өндөр, ядуурал, төрийн албаны ёс зүйн доройтол
  • Шийдвэр гаргахад албан тушаалтны хувийн үзэл бодол, нөлөөлөх орон зай их гэх мэтээр нэрлэж болно.

Авилгын илрэх хэлбэр нь олон янз байдаг.

  • Хээл хахууль: Хээл хахууль нь Авилгын хамгийн хүнд хэлбэр болдог. Хээл хахууль гэдэг бол бэлэн мөнгө, тодорхой үнэ шингэсэн хүний хэрэгцээ хангахуйц материаллаг эд зүйлс байдаг. Мөн үнэ төлбөргүй үйлчилгээнд хамрагдах, гэр бүл болон ойр дотныхондоо хөнгөлөлт үзүүлэх зэрэг эдийн бус хэлбэртэй байдаг.
  • Шан харамж: төрийн албан хаагчийг хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө урамшуулал өгч давараадаг. Жишээ нь ажил бүтээж өгсөнд баярлалаа хэмээн бэлэг өгөх гэх мэт.
  • Шахалт дарамт үзүүлэх: Төрийн эрх бүхий албан тушаалтангууд өөрийн эрх мэдлээ хууль бусаар ашиглан бусдыг хясан боогдуулах, эсхүл айлган сүрдүүлж хахууль авах юм. Жишээ нь: эмнэлэг хэвтэхэд ор байхад байхгүй гэх, замын цагдаа. Сургууль гээд хаа сайгүй энэ үйлдэл үзэгддэг.
  • Найз нөхөд дотны хүмүүсээ албан тушаалд томилуулах, томилох. Ингэснээр мэргэжлийн ур чадваргүй хүмүүс төрийн албанд орох, төрийн албаны нэр хүндийг унагах аюултай.
  • Бэлэг авах. Төрийн албан хаагчийн тухайд эрхэлсэн албан тушаалын байдалтай холбогдуулан ёслолын болон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэн нэгнээс хүндэтгэж талархсаныхаа илэрхийлэл болгон бэлэг, дурсгалын зүйлийг авахыг хуулиар хориглоогүй. Харин тэр өгсөн бэлэгний үнийн дүн нь цалингийнх нь хэмжээнээс хэтэрч байвал зөрүүг нь төлөөд хувьдаа авах эсвэл албан байгуулдагтаа тушаах ёстой хэмээн хуульд заасан байдаг.
  • Сонгуулийн Авилга: сонгогчдыг эд зүйлсээр авилагдах, сонгуулиар гарч ирснийхээ дараа доод хүмүүстээ албан тушаал амлах.
  • Төрийн эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглах
  • Бичиг баримт хуурамчаар үйлдэх
  • Хууль бусаар орлого олох, татвараас зайдасхийх гэх зэрэг.

Авилгалд оролцогчид голдуу далд хэлбэрээр хуйвалдан үйлддэг. Монгол улсын хуульд Авилга авсан, өгсөн, зуучилсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Гэтэл хэзээ ч Авилга өгсөн хүмүүс нэг нь нөгөөгийнхөө эсрэг өргөдөл гомдол гаргадаггүй.

Яагаад гэвэл нэг нь албан тушаалаа ашиглаад ашиг олчихсон, нэг нь Авилга өгөөд өөрийн ашгаа олчихсон байхад заргалдах ямар ч шаардлага байхгүй. Тэгээд Авилга авсан хүнийг нь шийтгэдэг хуультай байхгүй бол хэн Авилга авчихлаа, өгчхөөд, зуучилчхаад би Авилгын хэрэг хийчихлээ гээд өөрийгөө барьж өгөх билээ дээ!

Авилга нь нийгмийн эдийн засгийн хүрээнд, улс төрийн хүрээнд, хуульзүй оюун санааны хүрээнд гээд нийгэмд бүхэлд нь хор хөнөөл авчирч чаддаг хорт үзэгдэл юм.


 

Энэхүү аяны хүрээнд Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь ажилтан албан хаагчиддаа Авилгын мөн чанар, хор хөнөөлийн талаар мэдээ мэдээллээр хангаж байна.


 

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх