Цаг үеийн мэдээ

Уриалга

ЦАГ АГААРЫН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС УРЬТАЖ, ЦАГ АЛДАЛГҮЙ МАЛЫН ГАР ТЭЖЭЭЛЭЭ БЭЛТГЭЦГЭЭЕ

Аймгийн Засаг даргын А/481 тоот захирамжийн дагуу "Гар тэжээл бэлтгэх аян зохион байгуулах тухай", Засаг даргын тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газраас гаргасан уриалгын дагуу сумдад гар тэжээл бэлтгэх аян 2017.08.28 ны өдөр нээлтээ хийсэн.
2017-2018 оны мал аж ахуйн өвөлжилтөнд хүндрэл учрах төлөв ажиглагдаж байгаа тул орон нутгийн онцлог, өөрсдийн боломжинд тулгуурлан мал тэжээж болохуйц сөлийн хомоол, таана, хөмүүл, халгай, сүрэл, лай, үр тарианы хаягдал болон төмс хүнсний ногооны иш навч зэргээр

гар тэжээл бэлтгэх уламжлалт арга ухааныг сэргээх, залуу үедээ уламжлуулах зорилгоор "Уламжлалт аргаар малын гар тэжээл бэлтгэх аян"-ыг олон нийтийн ажил болгон өрнүүлэн явж байна. Малчин, мал бүхий өрх 1 хонин толгойд 1 кг, байгууллага, аж ахуйн нэгжийн иргэн бүр 5 кг-аас доошгүй, сургуулийн ахлах ангийн сурагчид 3 кг-аас доошгүй гар тэжээл бэлтгэхийг уриалж байна.

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх