Цаг үеийн мэдээ

СҮҮ ҮЙЛДВЭРЛЭГЧ ФЕРМЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НҮБ –ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “SECIM-2 нэмүү өртгийн сүлжээ төсөл” –өөр  Баянчандмань сумын Засаг даргын тамгын газар, Глобал  Коммунитс Олон Улсын байгууллагатай хамтран ‘‘Хот орчмын сүүний аж ахуйн зохистой дадал’’, тэжээллэг мал маллагаа сэдэвт сургалтыг 2018 оны 01 сарын 18 өдөр зохион байгуулав.

Сургалтанд Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Баянчандманьсумын сүүний үхрийн аж ахуй эрхэлж буй 60-аад малчид, фермерүүд хамрагдлаа.

Сургалтын  зорилго нь хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг бүлэг, хоршоодын өмнө тулгардаг нийтлэг бэрхшээлийг хамтдаа даван туулах чадварыг сайжруулах, хүрээлэн буй орчинд ээлтэй бизнес эрхлэх, үхэр сүрэгтээ чанартай тэжээл бэлтгэх, тэжээж, маллах,  цэвэр орчин нөхцөлд эрүүл малаас чанартай сүү бэлтгэн зах зээлд нийлүүлэх   чадавхийг сайжруулан малчдын орлогыг  нэмэгдүүлэхэд  чиглэгдлээ.

Сургалтын үйл ажиллагаанд  Баянчандмань сумын Засаг дарга Ц.Энхжаргал, SECIM төслийн удирдагч Г.Ганхөлөг   нар оролцож мэдээлэл хийв. SECIM төслийн үндэсний зохицуулагч Г.Ганхөлөг хувийн хэвшлийн оролцоотойгоор мал ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн танилцуулга, хийгдэж буй ажлынталаар мэдээллээ.

 Хөдөө аж ахуйн их сургуулийн багш  доктор С.Дүгэрсүрэн, А.Бат-Эрдэнэ, Глобал Коммунитс байгууллагын сүүний мэргэжилтэн Б.Энхтуяа нар хот орчмын сүү үйлдвэрлэгч фермерүүдэд малын эрүүл мэндийг хамгаалах, мал үржүүлгийн зохистой дадал, орчин  нөхцөл, сүү саах үеийн эрүүл ахуй,  өвчний халдвар нэвтрэх тархахаас сэргийлэх чиглэлээр малчид фермерүүдэд  мэдлэг олгов.

Сургалтын үр дүнд  сүүний үхрийн аж ахуйн зохистой дадлын бүртгэлийн дэвтрийг бүртгэж хэвших, сүүний аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой үүсэн гарах эрсдлээс  сэргийлэх  улмаар  хүний эрүүл мэндэд аюулгүй  сүү бэлтгэн зах зээлд нийлүүлж  үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэх боломжтой болно. 

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх