Үйл ажиллагааны мэдээ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН 2017 ОНЫ

11-р САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

                                                                                                                    2017.11.27

Захиргаа, удирдлагын  чиглэлээр хийсэн ажил:

Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх 7 заалт бүхий  ажлын төлөвлөгөөг боловсруулан газрын даргын 11 сарын 06-ны А/144 дүгээр тушаалаар батлуулан ажиллаж байна. 

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэсээс Хүнс, хөдөө аж ахуйн газарт шалган туслахаар ажилласан зөвлөмжийн дагуу байгууллагын ажлыг эрчимжүүлэх, төсөв сахүүгийн сахилга батыг сайжруулах, хүний нөөц боловсон хүчний болон дотоод ажлын 4 үндсэн чиглэлээр 30 арга хэмжээ бүхий “Ажил эрчимжүүлэх төлөвлөгөө”–г боловсруулан газрын даргаар батлуулан  бүх албан хаагчдад 21 хоногийн хугацаатай үүрэг өгч ажиллан хэрэгжилтийг гарган ЗДТГ-ын Дотоод аудит хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст хүргүүлэв.

Төлөвлөгөөнийдагуу “Хүнс, хөдөө аж ахуйн газрын төсвийн мэдээллийг “Шилэн дансны тухай” хуульд нийцүүлэн заасан хугацаанд шилэн дансны цахим хуудсанд бүрэн гүйцэд оруулж хэвших” арга хэмжээний   хэрэгжилтэнд  дотоод хяналт шалгалтыг  11 сарын 09-10-ны хооронд хийж  дүнг илтгэх  хуудсаар газрын даргад танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр”-ийн 1.1.4.8 дахь заалт, аймгийн Засаг даргын А/619 дүгээр захирамжийг үндэслэн газрын даргын А/42 дугаар тушаалаар  “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сэдэвт сарын аяныг байгууллагын хэмжээнд 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж 2 удаагийн сургалт зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдтай 2018 онд байгуулах гэрээнд тусгах саналыг нэгтгэн газрын даргын албан тоотоор бодлогын хэлтэст хүргүүлэв.

 Зaсаг даргын А/633 дугаар захирамжийн дагуу 11 сарын 13-17-ны хооронд 27 суманд зохион байгуулагдсан Засаг даргын нэрэмжит үзлэгийн бүрэлдэхүүнд 2 мэргэжилтэн орж 7 суманд ажиллав.

“ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол- үйлдвэрлэлийн бага хурал, сургалтанд 1 мэргэжилтэн, “ Органик хүнс  ХАА-н үндэсний II  чуулган”Органик хүнсний  баталгаажуулалт  сэдэвт  сургалтанд 1 мэргэжилтэн,НҮБ-ын ХХААБайгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон алт” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” үндэсний хэлэлцүүлэгт 1  малын их эмч , “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи ойлголт,нийгмийн хандлагыг өөрчлөх “TED” сургалтанд байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн тус тус хамрагдлаа.

Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад 11-р сарын байдлаар нийт  442354541     төгрөгийн төсөв батлагдсанаас 425672466 төгрөгийг зарцуулж16682075 төгрөгний  үлдэгдэлтэй байна.Сарын гүйцэтгэлээр төсвийг шилэн дансанд шивж баталгаажуулсан. 

Албан хэрэг хөтлөлтийг ирсэн бичиг, өргөдөл гомдол, явуулсан бичгийн  программд болон цаасан суурьт бүртгэлд хөтөлж, өргөдөл гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавьж, албан хэрэг хөтлөлтийн зааврыг мөрдөн ажиллаж байна. Байгууллагад өссөн дүнгээр  71захирамжлалын баримт бичиг,515албан бичиг ирснээс хариутай бичиг 224, хугацаа болоогүй 17, шийдвэрлэгдэж хариу өгсөн хугацаатай õàðèóòàé 274 нийт 515бичиг шийдвэрлэсэн,өргөдөл гомдол 58ирснээс шийдвэрлэгдсэн 58 өргөдөл гомдол байна. Байгууллагаас 572 албан бичиг явуулснаас сумдад 143удаа албан бичгийг явуулсан үүнээс 96хариутай бичиг явсан байна. Явуулж байгаа баримт бичиг мэдээллийг дотоод сүлжээ цахим хаяг, шуудангаар цаг алдалгүй холбогдох газарт хүргүүлсэн. 

Ãàçðûí äàðãûí À/40 äóãààð òóøààëààð àðõèâûí áàðèìòàíä òîîëëîãî ÿâóóëж, тооллогын мэдээ дүнг төрийн архивын салбарт хүргүүлжàæèëëàæ áàéíà.

Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны чиглэлээр хийсэн ажил:

Ургац хураалтын эцсийн мэдээг аймгийн статистикийн хэлтэстэй хамтран гаргалаа.

Аймгийн  хэмжээнд үр тариа 30719 га-гаас 10535,5 тн, төмс  4798,6 га-гаас 41694,4 тн, хүнсний ногоо 434 га-гаас  3076,3 тн, тэжээлийн ургамал 14612 га-гаас 12408 тн, тосны ургамал 680 га-аас 141,1 тн ургац тус тус хураан авлаа.

Энэ жилийн цаг уурын дулаарал, маш хүчтэй гангаас болж, үр тарианы 61 % , төмсний 21,1 %, хүнсний ногооны 49,6 %, тэжээлийн 66,5 %,  тосны ургамлын 91,5 % ургац алдсан.

Байгалийн гамшгаас болж 297 ААН, 1072 иргэнд 51.6 сая төгрөгийн хохирол учирсаныг сумдын Онцгой байдлын орон тонны бус салбар комисс тогтоож ирүүлсэнийг аймгийн Онцгой байдлын комиссын хурдаар хэлэлцүлэн  ХХААХҮЯаманд Засаг даргын албан тоотоор хүргүүлэхээр бэлэн болголоо.

27 сумаас Агротайланг хүлээн авч нэгтгэж байна.

Жижиг дунд үйлвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр олгосон зээл, эргэн төлөлт  хугацаа хэтрсэн зээлийн  дансны хуулга дэлгэрэнгүй  тайлан жагсаалтыг нэгтгэн гаргалаа.

ХАС банкаар 2013-2016 онд яамнаас ирүүлсэн 354,0 сая төгрөгийн санхүүжилтээр 27 , 2013-2017 онд орон нутгийн 190 сая төгрөгийн санхүүжилтээр 11 төсөлд зээл олгосон байна.

Cум хөгжүүлэх сангийн зарцуулалт, эргэн төлөлт, хугацаа хэтрэлтийн дэлгэрэнгүй тайланг 3дугаар улирлын байдлаар нэгтгэн гаргаж, аймгийн аудитын газарт хүргүүлсэн. 2009 оноос хойш Сум хөгжүүлэх сангаас 9,1 тэрбум төгрөгийн зээл авсан 1772 зээлдэгчийн тайланг сумдаар гаргалаа.

Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэгт  оролцогч 5 ААН, иргэний судалгааг ХХААХҮЯ-д хүргүүлсэн.

Мал аж ахуйн албаны чиглэлээр хийсэн ажил:

Оны эхэнд  аймгийн хэмжээнд 4.7 сая толгой мал тоологдож  энэ жил  1.7 сая төл бойжуулж  дотоодын хүнсний хэрэгцээнд 366.7 мянга, гадагш зах зээлд борлуулах 1.166.7 мянга, нийт 1.533.4 мянган толгой мал зарлагдаж оны эцэст 4.878.2 мянган толгой мал тоолуулах урьдчилсан тооцоотой байна.

 Аймгийн хэмжээнд нийт нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор үнэлгээ хийхэд 17 сум зудтай, 10 сум зудархуу нөхцөлд өвөлжиж байна.

Мөн зарим сумдын ихэнх малчид отроор өвөлжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар  Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Сэлэнгэ, Өвөрхангай  аймгуудад 690 өрхийн 812.3 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 140 өрхийн 73.5 мянга, аймгийн сум дундын отрын бүс нутагт 220 өрхийн 197.0 мянга, аймаг дундын отрын бүс нутагт 197 өрхийн 160.3 мянга, нийтдээ 1245 өрхийн 1.243.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна.  

Нийт малын 25.5, адууны 64.5, богийн 23.5 хувь нь отрын нөхцөлд өвөлжиж  байна.

Аймгийн хэмжээнд 12408 тн буюу 253290 боодол тэжээлийн ургамал, арвай, овьёос 120 тн-ыг тус тус хураасан.

Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүй нөөцөд 380 тн / 19000 боодол өвс/,   100 тн тэжээл ,  сумдын аюулаас хамгаалах нөөцөд өвс 1935 тн, тэжээл 585,1 тн-ын нөөцтэй байна. “Уламжлалт аргаар гар тэжээл бэлтгэх ” аяныг аймгийн хэмжээнд өрнүүлснээр малчид, иргэд, албан хаагч, сурагчид  361,9 тн гар тэжээлтийг бэлтгэж сумдад хандивласан.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр инженерийн хийцтэй 15, улсын төсвийн хөрөнгөөр 5 суманд 5 худаг гаргаад байна.

Төрөөс малчдад мөнгөн урамшуулал олгох журамд оруулах санал асуулгыг Борнуур, Сүмбэр сумдад зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг”-т оролцсон 150 гаруй  малчин иргэд, төрийн албан хаагчдаас асуумж авч нэгтгэн Мал хамгаалах санд хүргүүлсэн

Мал бүртгэлжүүлэлтийн программын ашиглалт, хэрэглээний талаар судалгаа гарган МЭҮГ-т хүргүүлэв.

Аймгийн хэмжээнд сүү, махны  чиглэлийн  загвар фермер урьд оноос 2-оор нэмэгдэн 17 болж   Баянчандмань, Батсүмбэр, Аргалант, Архуст, Баян, Борнуур, Мөнгөнморьт, Баянцогт, Баяндэлгэр сумдад  үйл ажиллагаа явуулж байна.

Алатау, хар тарлан, норманд, семминталь, монтбейлярьд үүлдрийн  үхэр сүргийн ашиг шимийг  нэмэгдүүлэх чиглэлээр  Батсүмбэр суманд 382,  Баянчандмань суманд  198, Борнуур суманд 248, Архуст суманд 340, Баян суманд 145, Зуунмод суманд 12, нийт 1325 үнээнд зохиомол хээлтүүлэг хийж урьд оноос 9 хувиар өслөө. 

Борнуур суманд ХААИСургуулийн бааз, “Өнжин” фермерт туршилтын журмаар 22, Баянчандмань сумын “Монтаримал” ХХК 18, “Чандмань милк” ХХК-26, нийт 66 үнээнд хөврөл үр суулгасан.  

Энэ 2017 онд  эрчимжсэн фермийн аж ахуйн 18.0 мянган толгой үнээ саалинд хамрагдаж 48.2 сая.л сүү сааж,  уламжлалт бус аж ахуйгаас  Баянчандмань сумын “МОН-ЭГГ” ХХК-ны “Баян шувууны аж ахуй” 78,8 сая ширхэг өндөг,  Баянцогт сумын “Зургаан хошуу” ХХК 29.0 тн, “Гранд пиглит” ХХК 15.0 тн, нийт 44.0  тн  гахайн мах,  Батсүмбэр 860 кг, Борнуур 135 кг, Баянчандмань 120 кг, Жаргалант 750кг, нийт 1865 кг зөгийн бал  үйлдвэрлэлээ.

Энэ онд “Зоргол-Өнжүүл” хоршоо нь Өнжүүл үржлийн хэсгийн ухны  үр авч шингэлэх аргаар 156 ямаанд зохиомол хээлтүүлэг хийлээ.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар батлагдсан “Солилцооны хөтөлбөр”-ийн дагуу манай газрын болон сумдын МЭҮТасгийн мэргэжилтнүүд хамтран аймгийн хэмжээний үржлийн хонин сүрэг бий болгохоор ажилласны үр дүнд одоогийн байдлаар 21 сумаас 882 толгой  хонь цугларсныг Баянцагаан сумын нутагт 2 суурь болгон өвөлжүүлэх арга хэмжээ авч байна.

Баянцагаан,Алтанбулаг сумдын хонь, Баянчандмань, Борнуур, Архуст, Сүмбэр, Жаргалант, Эрдэнэ сумдын үхэр сүрэгт сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг,  ХХААГазрын Мал аж ахуйн албаны мэргэжилтнүүд  үзлэг,  ангилалт хийлээ. 

Нийт 15000 толгой хонь ангилалтанд хамрагдсанаас  Баянцагаан сумын  эм хонины  16,8 % нь шилмэл,  67,8% нь нэгдүгээр, 13,7%  нь хоёрдугаар, 1,7% нь гуравдугаар анги,  нэг наст хонины 8,9% нь шилмэл, 75% нь нэгдүгээр, 11,9% нь хоёрдугаар, 4,1% нь гуравдугаар анги, үржлийн нэг наст хуцны 37,8 % нь шилмэл, 51,4% нь хоёрдугаар, бүдүүн хуцны 39,2% нь шилмэл, 57,6 % нь хоёрдугаар анги, нэг настын 10,8%, бүдүүн хуцны 8,2% нь галбир болон насжилтаар  үржлээс хасагдаж байна. 

Алтанбулаг үржлийн хэсгийн 1 наст эм хонины 8,9% нь шилмэл, 75% нь нэгдүгээр, 11,9% нь хоёрдугаар, 4,1% нь гуравдугаар анги, хоёр ба түүнээс дээш  наст хонины 16,8% нь шилмэл, 67,8% нь нэгдүгаар, 13,7% нь хоёрдугаар, 1,7% нь гуравдугаар анги, нэг наст хуцны 36,4% нь шилмэл, 60,2% нь нэг дүгээр, бүдүүн хуцны 40,6% нь шилмэл, 57,1 нь нэгдүгээр, нэг наст хуцны 3,4%, бүдүүн хуцны 2,4 % нь  галбирын согог болон насжилтаар үржилд тэнцэхгүй хасагдсан  байна. 

Аймгийн хэмжээнд эрчимжсэн аж ахуй бүхий 6 сумын 2000 үхэрт үзлэг ангилалт хийж анги чанарыг тогтоолоо.

Үзлэг ангилалтанд нийт үхрийн 26,5 хувь нь шилмэл, 53,6 хувь нь нэгдүгээр, 19,9 хувь нь хоёрдугаар ангид тус тус хамрагдаж байна.

Мал эмнэлгийн албаны чиглэлээр хийсэн ажил:

Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/30 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг  аймгийн Засаг даргын А/524 тоот захирамжаар 9-р сарын 13-наас 11-р сарын 17–ны хооронд зохион байгууллаа.

Бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилганд Биоүйлдвэрт 7-р сард МЭҮФӨ-11,120-00058-16 стандартаар үйлдвэрлэсэн 403,609-р цувралын Штамм-19 вакцин, 1201, 1204-1206, 1208-р серийн РЕВ-1 вакциныг тугалд 1 тун буюу 2мл-ээр , хурга, ишгэнд  1 тун буюу 1 мл-ээр  тарьж сэргийллээ.

Вакцинжуулалтын ажилд  27 сумын Мал эмнэлгийн үйлчилгээний 93 нэгж ажиллаж, 37101 бод, 1391111 бог,  нийт  1428212 малд бруцеллёзоос сэргийлэх вакциныг технологийн дагуу тарьж, хэвийн хорогдолд Штамм-19 вакцин 1,6 м/т, Рев-1 вакцин 9,4 мян.тунг зарцуулсан байна.

Гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын А/559 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор өвчний голомтын болон эрсдэлтэй бүсийн 20 сумын өвчлөмтгийн малыг шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулах ажлыг 9-р сарын 28-наас 11-р сарын 14 хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Тарилганд ОХУ-ын Бүх холбоотын мал хамгаалах төв “ВНИИЙЗЖ”-д 9-р сард үйлдвэрлэсэн 21-р цувралын вакциныг бод малд 2мл, бог малд 1мл-ээр тарьж сэргийллээ.

Вакцинжуулалтын ажилд  20 сумын Мал эмнэлгийн үйлчилгээний 61 нэгж ажиллаж, 439082 толгой бод, 250295 толгой бог мал,  нийт  689377 малд шүлхийгээс сэргийлэх вакциныг технологийн дагуу тарьж, хэвийн хорогдолд 7,4 мян.тун вакцин зарцуулсан байна.

Вакцинжуулалт хийсэн тухай сумдын Засаг даргын тодорхойлолт, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, тарилгын акт, товчоо, малчны тамга, гарын үсэгтэй цуваа , илтгэх хуудас, зураглал зэрэг санхүүгийн  331.9 сая төгрөгний материалыг журмын дагуу бүрдүүлж Улсын Мал эмнэлэг,үржлийн газарт хүргүүллээ.

27 сумын Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний 94 нэгжийн ажил үйлчилгээний стандартын түвшин тогтоох  үзлэг шалгалтыг зохион байгуулж  дүнг нэгтгэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хил залгаа Борнуур сумын Нарт, Бичигт багийн 35 өрхийн 280 үхрээс цусны дээж авч халдварлалтын түвшин тогтоох зорилгоор УМЭАЦТЛабораторит шинжлүүлж эрүүл гарсан. Шүлхий өвчнөөс  урьдчилан сэргийлэх зорилгоор Борнуур суманд 10.0 мян тун, Сүмбэр суманд 5.0 мян тун вакциныг хувиарлаж вакцинжуулалт 81%-тай явагдаж байна.

   Ë¿í ñóìàí äàõü ÌÝÕÖÕÖýãèéí ÷èãëýëýýð õèéñýí àæèë:

Лүн сумын МЭХЦХЦ-ийн хяналтын цэг нь 4 ээлжээр 24 цагт малын шилжилт хөдөлгөөн, тээврийн  хэрэгсэлд хяналт шалгалт хийж, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэн явж байгаа 773 тээврийн хэрэгсэл,  амьд мал 10635 толгой үүнээс адуу 1704 толгой, үхэр 422 толгой, хонь 6642 толгой, ямаа 1867 толгой,   541  тн мах махан бүтээгдэхүүн,  ноос 45 тн , арьс шир 29925 ш, сүү 2000л, цагаан идээ 5тн-ыг МЭАЦ-ийн гарал үүслийн гэрчилгээ олгосон байдлыг үзэж шалган, постоор нэвтрүүлж, 805 иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсөн.

Гарал үүслийн гэрчилгээгүй 2, гэрчилгээний бүрдэл дутуу зөрчилтэй 5 машин, ариутгал халдваргүйтгэл хийсэн тээврийн хэрэгсэл 773, нийт 3403 м2 талбайд  ариутгал  халдваргүйтгэл хийсэн.1764500 төгрөгний орлого төвлөрүүлсэн.

Äîëîî õîíîãèéí ¿éë àæèëëàãààíû ìýäýýã  4 äýõ ºäºð бүрÌàë ýìíýëýã ¿ðæëèéí ãàçàðò,  ºäºð á¿ðèéí ìýäýýã ÕÕÀÀÃ-ûí Ìàë ýìíýëãèéí албанд ºã÷  àæèëëàæ áàéíà.

 

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН

ÄÀÐÃА                       Á.ÆÀÌÁÀËÄÎÐÆ

 

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх