ХА үйл ажиллагаа

Байгууллагын дүрэм, дотоод журамд байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг ил тод байршуулж, нийтэд мэдээлэж байхаар тусгасан.

2014 онд Хөдөөгийн хүн ам, мал аж ахуй, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 22 худаг гаргах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог аймгийн Засаг даргын 2014 оны А/233 тоот захирамжаар байгуулан, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд А3 сертипкад бүхий аймгийн ЗДТГ-аас 1, ҮХААГ-аас 2, Худалдан авах ажиллагааны албанаас 1, иргэний төлөөлөл 1, нийт 5 хүнийг оролцуулан, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж байна.

Тендерийн урилга болон баримт бичигт оролцогчдод тавих шаардлага, шалгуур үзүүлэлт, техникийн тодорхойлолт зэргийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын баталсан журам зааврын дагуу тусгаж, ил тод мэдээлэн ажиллаж байна.

2014 оны 03 сарын 26-28-нд Худалдан авах ажиллагааны А3 сертипикатын сургалтанд 4 мэргэжилтэн хамруулсны үр дүнд 2 мэргэжилтэн А3 сертипикаттай болсон.

2013 оны худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан. 2014 оны худалдан авах ажиллагаанд аудитын дүгнэлт хийгдээгүй байна.

Худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол одоогийн байдлаар гараагүй байна.

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх