avilgal

Мал аж ахуй

“ТӨРӨӨС МАЛЧДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”, “МОНГОЛ МАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Зорилт Дугаар Хэрэгжүүлэх арга хэмжээ Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт Хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
ЗОРИЛГО: Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, мал сүргийн бүтцийн зохистой харьцааг бүрдүүлэх, бэлчээрийн газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээх, мал эмнэлгийн ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, мал амьтны өвчний тандалт, хяналт, үйлчилгээний технологит хугацааг баримтлан малын эрүүл мэндийг баталгаажуулах, шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг ахиулан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан, олон улсын стандартад нийцсэн ХАА-н бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх замаар малчдынхаа бодит орлого, амьдралын түвшинг дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлнэ.

1

Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, таатай орчныг бүрдүүлнэ.

1.1. Малчин өрхийн эдийн засгийн чадавхи, бололцоо, хүсэл сонирхолд нь нийцсэн дэмжлэгийг төр, олон нийт, мэргэжлийн байгууллагаас үзүүлнэ. Малчдын өрхийн орлого нэмэгдэж, мэдлэг чадвар нь дээшилнэ. Жил бүр

Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.2. Уламжлалт мал маллагааны өв соёл, дэвшилтэт арга технологи, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, залуу малчдын халааг бэлтгэх зэрэг чиглэлээр малчдад чадавхжуулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулна. 27 суманд сургалт зохион байгуулж, нийт малчдын 60-с доошгүй хувийг хамруулна. 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.3. Малын эрүүл мэнд, мал аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг тодорхой болгох, малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Малын бүртгэл” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бүртгэлжүүлэлт, мэдээ мэдээллийн санг баяжуулна. “Малын бүртгэл” хөтөлбөр хэрэгжиж, мэдээ, мэдээллийн сангийн ашиглалт сайжирна. 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.4. Мал маллагааны уламжлалт болон дэвшилтэт технологийг залуу малчдад эзэмшүүлэх, тэргүүний сайн ажиллагаатай малчид, аж ахуйн нэгжийн арга, үйл ажиллагааг мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Үйл ажиллагааны хэрэгжилтээр Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.5. Малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар төрөөс авч буй арга хэмжээг хэрэгжүүлж, малчдад даатгалын ач холбогдлыг сурталчилан сайн дурын үндсэн дээр малаа даатгуулах сонирхлыг өрнүүлнэ. Даатгалд хамрагдсан малын тоогоор 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

    1.6. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх талаар хийх ажлын чиглэл, жагсаалтыг гаргаж, хэрэгжүүлэх ажлыг Нутгийн эрдэмтэдийн зөвлөл, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ захиалгын үндсэн дээр зохион байгуулна. Мал аж ахуйн салбарын бүтээмж нэмэгдэж, хамтын ажиллагаа өргөжсөн байна. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.7. Сумдад “Шинэ санаачлага-зохион бүтээгчдийн бүлгийг сайн дурын үндсэн дээр байгуулахад иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, туслалцаа дэмжлэгээр хангаж ажиллана. “Шинэ санаачлага-зохион бүтээгчдийн бүлгүүд байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байна 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.8. Өөрийн орны болон олон улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт нэвтэрч үр ашгаа өгч буй шинэ дэвшилтэт технологи, тэргүүн туршлага, ажлын тэргүүний арга барилыг сурвалжилж, судалж нэвтрүүлэх, нийтэд сурталчилах хөдөлгөөн өрнүүлнэ. Шинэ дэвшилтэт технологи, тэргүүн туршлага, ажлын тэргүүний арга барил зохих хэмжээгээр нэвтрэнэ 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

    1.9. Мал аж ахуйн салбарт гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн норм, цалин хөлс, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгалын асуудлыг тусгасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний загвар зөвлөмж боловсруулан ажил олгогчдод хүргүүлнэ.   Мал аж ахуйн салбарт гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөхгүй болно. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.10. Аймаг сумын аварга малчинг жилд шалгаруулах тоог нэмэгдүүлэх, материалын болон урамшуулалын бусад хэлбэрийн шагнал урамшуулалыг нэмэгдүүлэх боломжийг судлан, төсвийн байдалтай уялдуулан шийдвэрлэж, аймаг, сумын аваргуудын хөдөлмөр алдрыг тэмдэглэх, ажлын амжилт арга барилыг нь сурталчлах ажлыг өрнүүлнэ. Аймаг сумын аварга малчдын тоо нэмэгдэж, ажлын арга барил нь бусдад дэлгэрсэн байна. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.11. Мал аж ахуйн салбарт хүүхэд хөдөлмөр эрхлэх нөхцөл, шалгуурыг хангуулж, тус салбар дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд арилсан байна 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.12. Малчид сайн дураар нэгдэн малчдынөөрөө өөрийгөө удирдах байгууллага байгуулахыг дэмжиж, түүний удирдлага, менежмент, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход нь тусалж ажиллана Малчдынөөрөө өөрийгөө удирдах байгууллагын үйл ажиллагаа идэвжсэн байна. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

1.13. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр ялангуяа малын эмч, мал зүйчээр хангахад туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Мал аж ахуйн салбарын мэргэжилтэй боловсон хүчний хангамж сайжирсан байна. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

    1.14. Малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах оновчтой арга механизмыг хэрэгжүүлнэ. Малчдын хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хувь хэмжээ нэмэгдэнэ. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс, НБХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

2 “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-д тусгагдсан малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтуудыг хэрэгжүүлнэ. 2.1. Үйл ажиллагаа явуулж буй хороошдыг аттестатчилж, малчдын дунд сургалт сурталчилгаа явуулан эдийн засгийн боловсролыг нь дээшлүүлж, оролцооны аргыг ашиглаж бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй өрхийг ашиг сонирхол дээр тулгуурласан малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр хамтын аж ахуй эрхлүүлж, ахлагч нарыг нь сургалтанд хамруулж, менежмент зохион байгуулалтын хувьд бэхжүүлж, гадаад, дотоодын хөтөлбөр, төсөл, зээл тусламжинд хамруулан баталгаатай ажлын байртай болгоход чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Малчдын хоршооны тоо нэмэгдсэн байна 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

2.2._ Ямаа самнах, малын төл бойжуулах, хонь ноослох, сүү сааль саах, хашаа хороо, худаг уст, цэг барих, засварлах, хадлан тэжээл бэлтгэх ажилд туслах бригад бүлгүүдийг ажиллуулна. Мал аж ахуйн цаг үеийн ажлуудыг зохион байгуулалттайгаар хийж, зохих тооны түр ажлын байр бий болсон байна 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

  2.3. Хөдөө аж ахуйн бирж дээр мэдээлэл солилцож борлуулалт хийх, биржийн арилжаанд оролцогч байнгын бус гишүүн хоршооны тоог нэмэдүүлэх арга хэмжээ авч, мал аж ахуйн түүхий эд боловсруулах   үйлдвэрийг түүхий эдээр хангах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ ХАА-н биржийн арилжаанд оролцогч хоршооны тоо нэмэгдэж, малчид бүтээгдэхүүнээ ченжээр дамжуулалгүй борлуулах нөхцөл бүрдэнэ. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

  2.4. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд тохирсон орон сууцны загвар гаргаж нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж малчдын ахуй нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авна. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн амьжиргааны нөхцөл сайжирсан байна. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

2.5. Малчин өрх бүрийг радиотой, мэдээлэл харилцааны хэрэгсэл, цахилгааны эх үүсвэртэй болгох, ахуйн болон ундны цэвэр усаар хангах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ. Малчдын амжиргааны түвшин дээшлэнэ 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

2.6. Мал аж ахуйн хүнд хүчир хөдөлмөрийг механикжуулах санал санаачлагыг дэмжиж, энэ талын тэргүүний арга барил, туршлагыг дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна. Мал аж ахуйн хүнд хүчир хөдөлмөрийн механикжуулалтын түвшин дээшилсэн байна. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

2.7. Хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, нүүдлийн амбулаторийн тусламж үйлчилгээнд малчдыг өргөн хамруулна. Малчид эрүүл мэндийн талаар шуурхй тусламж авдаг болсон байна. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс, НБХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

2.8 Малчдыг нийгмийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, эд хөрөнгийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлнэ. Малчдын эрсдэлээс хамгаалагдсан байдал дэшилсэн байна 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс, НБХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

3

Бэлчээрийн даацад тохируулан малын тоо толгойг тогтвортой барих бодлого хэрэгжүүлж, сүргийн бүтэц, төрлийн зохистой

харьцааг бүрдүүлж, бэлчээрийн монгол малыг уламжлалт селекцийн аргаар шилэн сонгож, өөр дотор нь үржүүлж генфондыг нь хадгална.

3.1. Хонийг: мах, ноосны чиглэлээр, ямааг: ноолуур, сүүний чиглэлээр, адууг: хурдны болон махны чиглэлээр, үхрийг: мах, сүүний чиглэлээр сайжруулах, судалгаа, шинжилгээ (ямаа, адууны бэлдмэлүүд, адууны кальц) хийх туршилтын баазыг бий болгон ажиллуулна. Хонь, адуу, үхрийн үүлдэр угсаа сайжирсан байна 2018-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

3.2. Нийт мал сүрэгт эзлэх ямааны хувийн жинг 29,2 хувьд хүргэж, бууруулан, адууг 8 хувьд тогтвортой байлгаж, үхэр, хонь, тэмээний эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ. Ямааны сүрэгт эзлэх хувийн жин багасна. Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

3.3. Нутгийн монгол хонины дотор элит, шилмэл хонины эзлэх хувийн жинг 30 хувьд, ямааны ноолуурын гарцыг 30 хувьд хүргэнэ. Элит, шилмэл хонины эзлэх хувийн жин нэмэгдсэн байна. 2020 онд

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

3.4

Аймгийн эдийн засгийн бүс болон сум тус бүрээр бэлчээрийн хэмжээ, даацад нь нийцсэн сүргийн бүтэц, малын тооны оновчтой хэмжээг шинжлэх ухааны байгууллагатай хамтран тогтоож, баг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргуулах, уг шийдвэрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Малын сүргийн бүтэц, тооны шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой хэмжээ тогтоогдсон байна 2019-2021 онд

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

3.5. Бэлчээрийн даацад нийцүүлэн сүргийн бүтэц, тоог хангахад чиглэгдсэн малын үүлдэр угсааг нь сайжруулан ашиг шимийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авна Малын ашиг шимийн гарц нэмэгдэнэ. 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

3.6 Мал бордож таргуулах талаар малчид, иргэдэд ойлгуулж, сурталчлан бог малын өсвөр насны эр малыг тусгайлан ялгаж богино хугацаанд бордох буюу оторлон таргалуулах замаар амьдын жинг нэмэгдүүлэн нядалж малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Малчдын орлого нэмэгдэнэ, бэлчээрийн даацад эергээр нөлөөлнө. Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

4

Мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгон, малын үржлийн ажил, үйлчилгээг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.

4.1. Бүс нутгийн онцлог, ашиг шимийн чиглэлээс хамааран хээлтэгчийн эзлэх хувийн жинг тодорхой түвшинд байлган, малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохист бүтцийг бүрдүүлнэ. Сүргийн зохистой харьцаа бүрдсэн байна. 2018 оноос

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

4.2. Бэлчээрийн монгол малыг тухайн орон нутагт зохицсон ашиг шимийн чиглэлийн үүлдэр, омог, хэвшлийн цөм сүргийн малаар сайжруулна Үйл ажиллагааны хэрэгжилтээр Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

4.3 Хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог зохистой харьцаанд байлган нэг хээлтүүлэгчид оногдох бог малын хээлтэгчийн тоог багасгана. Малын чанар сайжирч, нэгжээс авах ашиг шим нэмэгдэнэ. 2017-2019

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

4.4. Тоо нь цөөрч, удмын сан нь алдагдахад хүрч байгаа үүлдэр, омог, үржлийн хэсгийн малын удмын санг хамгаалах, зохистой ашиглах, үрийн нөөцтэй болно. Өнжүүл үржлийн хэсгийн ямаа болон Алтанбулаг хэвшлийн хонины үрийг хадгалуулах ажил хийгдсэн байна. 2018-2019

ХХААГазар

МУСҮТӨВ

Баянцагаан,

Баян-Өнжүүл

Алтанбулаг

Жаргалант сумдын ЗДТГ

4.5. Бог малын хээлтүүлэгчийг чиглэлтэй өсгөн бойжуулах, гэрээ түрээсээр ашиглуулах, нийлүүлгийн бус үед тусгайлан ялган суурилах ажлыг зохион байгуулна. Мэргэжлийн байгууллагын хяналтанд бог малын хээлтүүлэгчийг төвлөрүүлнэ. Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

4.6 Мал үржлийн ажлын чиглэлээр 1000-аас дээш толгой малтай болон мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж байгаа малчдын идэвх санаачлагыг дэмжиж малын анхан шатны бүртгэл болох биеийн үндсэн хэмжилт, хяналтын жигнэлтүүдийг хийж өрх, сум, аймгийн түвшинд нэгжийн ашиг шимийн үзүүлэлтийг гаргана.   Нэгжийн ашиг шимийн үндсэн үзүүлэлттэй болж цаашид төлөвлөлтөө хийж ажиллана. Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

5

6

Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ.  

5.1. Бэлчээрийн багтаамж, даацыг тогтоож, зохистой ашиглах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээж сайжруулах, цөлжилтөөс хамгаалах ажлыг зохион байгуулна. Үйл ажиллагааны хэрэгжилтээр 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

5.2. Бэлчээрийн зураглалыг улирал бүр гаргаж түүнийг үндэслэн бэлчээрийн даацыг зөв тодорхойлж тохирсон мал байлгах, ашиглалтгүй байгаа бэлчээрийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг багтаасан бэлчээрийн даац тохируулгын төлөвлөгөөг сум бүрээр боловсруулан багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж хэрэгжүүлнэ. Үйл ажиллагааны хэрэжилтээр 2017 оноос

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

5.3. Бэлчээр, тариалангийн талбайн хөнөөлт шавьж, мэрэгчидтэй тэмцэх ажлыг байгаль орчинд ээлтэй аргаар хийнэ. Жилд 50,0-с доошгүй мянган га-д хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажил хийгдэнэ. Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

5.4. Бэлчээрийг хуваарьтай ашиглах, сэлгэн өнжөөх, хамгаалах, тал хээрийн сумдад нэг ба олон наст таримал тэжээл тарилах ажлыг зохион байгуулна.   2017 оноос

ХХААГазар

Сумын МЭҮТасаг

5.5. Жил бүр улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдад инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг зохион байгуулна. Жилд 20-с доошгүй худаг гарган эзэнжүүлнэ. Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

5.6. Хөрөнгө оруулалт болон иргэд, малчид өөрсдийн хүчээр уст цэг шинээр гаргах, сэргээн засварлахыг дэмжиж, урамшуулах ажлыг зохион байгуулах замаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулна. Үйл ажиллагааны хэрэгжилтээр 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

5.7. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр гаргасан болон сэргээн засварласан худгийн ашиглалт хамгаалалт, засварын ажлыг орон нутагт хариуцуулж, малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоонд гэрээгээр ашиглуулах, эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна. Үйл ажиллагааны хэрэгжилтээр Тухайн жилд

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

Мал сүргийг байгалийн болзошгүй эрсдлээс хамгаалж, сум дундын болон тухайн сум доторх отрын бүс нутгийн хэмжээг нэмэгдүүлж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлнэ.

6.1. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг малчин өрх, баг, сум, аймгийн хэмжээнд хангуулна. 90-с доошгүй хувиар өвөлжилтийн бэлтгэл хангагдана. Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

6.2. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг малчин өрх бүрээр хангуулж, хадлан өвс , бололцоотой нөөц бүрийг ашиглан гар тэжээл бэлтгүүлнэ. Жилд 100,0-с доошгүй мянган тн хадлан бэлтгэнэ. Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

6.3 Бог малыг отроор буюу цаг хугацааны нөхцөл байдлыг харгалзан элгэн ба махан тарга авахуулах ажлыг зохион байгуулна. Малын амьдын жин нэмэгдэнэ. Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

6.4 “Монгол мал” хөтөлбөрийн нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авах зорилтыг хэрэгжүүлж сум дундын отрын бүс нутгуудын байдалд үнэлгээ хийж ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, боломжтой газарт зохих тооцоо судалгааны үндсэн дээр бүс нутаг тогтооно. Аймаг, сумдын отрын бүс нутгийн хэмжээ нэмэгдсэн байна. 2017-2020

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс, ГХБХБГазар ХХААГазар

Сумдын ЗДТГазар

6.5. Сум бүрт адуу оторлох нөөц нутаг бий болгох,   хамгаалалтанд авч зохистой ашиглах арга хэмжээг хэрэгжүүлнэ. 15-с доошгүй суманд отрын бүс нутагтай болсон байна. 2017-2019

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

6.6. Аймгийн бэлчээрийн даацыг нарийвчлан тодорхойлж, өөр аймаг, сумын мал оруулах бололцоо байгаа эсэхийг тогтоон, асуудал боловсруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлж мөрдлөг болгоно. Үйл ажиллагааны хэрэгжилтээр 2018 он

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

    6.7. Өвөлжөө, хаваржааны хашаа, хорооны хангамжийг нэмэгдүүлж, малын хашаа, дулаан байрны зураг төсөл гаргаж, түүний дагуу барих ажлыг өргөжүүлэх, шаардлагатай материалын нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, энэ чиглэлийн шинэ технологи нэвтрүүлнэ. Малын хашаа хорооны хангамж нэмэгдсэн байна. 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

6.7. Малын хашаанд шаардагдах модон материалын хангамжийг сайжруулахын тулд жил бүр бэлтгэсэн модны тодорхой хувийг малчдад борлуулах арга хэмжээ авна Малын хашаа хорооны хангамж нэмэгдсэн байна 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

6.8. Үүлэнд зориудаар нөлөөлөн бэлчээрийн болон таримлын ургацыг нэмэгдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд оновчтой зохион байгуулж шаардагдах хөрөнгийг   шийдвэрлэн хэрэгжүүлнэ. Гангийн эрсдэл буурсан байна. 2017-2021

ХХААГазар

УЦУОШГазар

Сумдын ЗДТГазар

6.9. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээг малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үүрэн телефоны операторууд болон мэдээллийн бусад хэрэгслээр түргэн хүргэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулна. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх байдал дээшилсэн байна 2017-2021

ХХААГазар

УЦУОШГазар

Сумдын ЗДТГазар

7

Малын тэжээл үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах замаар мал аж ахуйн эрсдэлийг бууруулна.

7.1. Эрчимжсэн аж ахуйд зориулсан тэжээл бэлтгэх, ашиглах технологийн гарын авлага бэлтгэж, иргэдэд хүргэнэ. Үйл ажиллагааны хэрэгжилтээр 2017-2018

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

7.2. Тэжээлийн нэг ба олон наст ургамал, уургийн агууламж ихтэй шинэ төрлийн таримал тариалах ажлыг өргөтгөх, газар тариалангийн дагавар бүтээгдэхүүнийг малын тэжээлд ашиглах технологийг боловсронгуй болгоно. Үйл ажиллагааны хэрэгжилтээр 2018

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

7.3. Түргэн өсөлттэй махны чиглэлийн малыг үржүүлж, өсвөр насанд нь эрчимтэй бордон мах үйлдвэрлэх арга, технологийг нэвтрүүлэх замаар өвөлжих малын тоог багасгах ажлыг зохион байгуулна. Үйл ажиллагааны хэрэгжилтээр 2018 оноос жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

7.4. Сум бүрт ялангуяа тал хээрийн сумдад өвс тэжээл зардаг цэг, салбар бий болгох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авна 2018

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

7.5. Агуулах байгуулах, өвс тэжээлийн чанарыг нь алдагдуулалгүйгээр хадгалах болон баглаа боодлын шинэ технологи нэвтрүүлэх замаар овор багатай, чанар сайтай тэжээл бэлтгэж аймаг, сум бүрт өвс тэжээлийн нөөцийн сан бүрдүүлж үйл ажиллагааны нь менежментийг сайжруулна. Аймаг, сум бүр аюулгүйн нөөцийн өвсний агуулахтай болж, өвс тэжээлийн нөөцийн сангийн менежмент сайжирсан байна 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

7.6. Сумын өвс тэжээлийн нөөц сан бүрдүүлэх үйл ажиллагаанд малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, оролцооныхоо хэмжээгээр уг сангийн өвс, тэжээлээс эхний ээлжинд хуваарилуулан авах асуудлыг судалж журамлана. Сумдын өвс тэжээлийн нөөц бүрэн бүрдэж, ашиглалт хамгаалалт нь сайжирна. 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

8

Биотехнологийн дэвшилтэт арга хөврөл үр шилжүүлэн суулгах, малын зохиомол хээлтүүлгийг өндөр ашиг шимт хээлтүүлэгч малын гүн хөлдөөсөн үр ашиглах замаар зохиомол хээлтүүлэг, хөврөл үр суулгах үйл ажиллагааг өргөжүүлж ашиг шим өндөртэй малын тоо толгойг нэмэгдүүлнэ. 8.1.

Эрчимжсэн болон хагас эрчимжсэн аж ахуйн шалгуур үзүүлэлтийг боловсруулж, үйл ажиллагааг сурталчилан, бүтээгдэхүүн үйлдвэрлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Эрчимжсэн болон хагас эрчимжсэн аж ахуйн шалгуур үзүүлэлтийг боловсруулан тогтоож, фермерүүдийг стандарт хангасан байр, өөрийн эзэмшлийн бэлчээр, малын тэжээл тариалах болон хадлангийн талбай, худаг уст цэгтэй болгох, мал маллагааны зохист технологи нэвтрүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь сурталчилж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Шалгуур үзүүлэлттэй болсон байна. 2018 оноос

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

8.2. Хадлан бэлтгэх боломжтой талбайг малчдад хуваарилан эзэмшүүлж, өөрийн сумын нутгаас хадлан өвс авах боломжгүй сумдыг бололцоотой сумдтай нь хоршуулан ажиллуулж, харилцан туслалцуулж хэрэгцээт өвсийг нь бэлтгүүлдэг ажиллагааг хэвшил болгоно. Тал хээрийн сумдын хадлан өвс бэлтгэх боломж, нэмэгдэж, бэлтэгсэн өвсний хэмжээ нэмэгдсэн байна. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

8.3 Нутгийн шилмэл үүлдэр, омгийн болон өндөр ашиг шимт малын шалгаруулалт, үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах цогцолбор байгуулж, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл технологийн үзэсгэлэнг аймаг, бүсийн хэмжээнд бүх сумдыг хамруулан, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж зохион байгуулж, шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчийг улсын хэмжээнд сурталчилан борлуулна. Шилмэл, үүлдэр омгийн малыг борлуулах, сурталчлах ажил тогтмолжсон байна. 2017-2021

Аймгийн ЗДТГын ХОХБТХэлтэс ХХААГазар

Сумдын ЗДТГазар

8.4. Үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулж, өндөр ашиг шимт хээлтүүлэгч малын гүн хөлдөөсөн үр ашиглах замаар 12.0 мянган үнээнд зохиомол хээлтүүлэг, 900 үнээнд хөврөл үр суулган, үйл ажиллагааг нь өргөжүүлнэ. Өндөр ашиг шимт малын тоо толгой нэмэгдэнэ. 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

8.5. Уламжлалт бус аж ахуй, түүнд хамрагдах амьтдын тоог өсгөж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээг 14-өөс доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
8.6.

Цөм сүрэг, жишигт тэнцсэн хээлтүүлэгчийн

удам гарваль, ашиг шим, эрүүл мэндийн үзүүлэлтээр сум, аймгийн түвшинд мэдээллийн сан бүрдүүлж, хэрэглэгчдийг мэдээллээр хангана.

Цөм сүрэг хээлтүүлэгчийн талаар мэдээллийн сантай болно. 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

8.7. Цөм сүрэг бүрдүүлж, хээлтүүлэгч малыг хянан баталгаажуулах, үзлэг ангилалтыг тогтмолжуулна. Үзлэг, ангилалтыг тогтмол хийгдсэн байна. 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

ЗОРИЛГО: Мал, амьтны эрүүл мэндийг баталгаажуулж, 2020 онд халдварт өвчингүй аймаг, 2023 он гэхэд “Мал амьтны гоц халдварт, халдварт өвчлөлгүй–Эрүүл бүс нутаг” болж   улмаар аймаг орон нутаг болон МонголУлсынэкспортод гаргах боломжийгнэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн мал эмнэлгийн тогтолцоотой болно.

9

Мал эмнэлгийн ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, малын эрүүл мэндийг баталгаажуулах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах

9.1. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэрэмжлүүлэх, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг өндөржүүлж, зооноз халдварт зарим өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлнэ Ям, бруцеллёз, сүрьеэ өвчнөөс эрүүлжүүлж, бусад халдварт өвчнүүдийн гаралтыг бууруулна.

Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

9.2. Малын гоц халдварт, халдварт өвчний тандалт хяналтыг тогтмолжуулж, эрсдэл бүхий бүс нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж, үр дүнг сайжруулан өвчнөөр тайван нөхцөлийг хадгална Гоц халдварт шүлхий, цэцэг өвчнөөр тайван нөхцөлийг хадгална.

Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

9.3. Халдварт өвчний голомтыг устгах, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулна Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл сайжирч, халдварын голомт устана.

Жил бүр

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

9.4. Мал эмнэлгийн ажил үйлчилгээг эдийн засаг, нийгмийн шаардлага, эрэлт хэрэгцээг бүрэн хангах түвшинд хүргэн сайжруулна.

MNS 5368-1,2,3:2011

Стандарт хангасан нэгжийн тоо , Олон улсын стандартад нийцсэн тогтолцоотой болно.

2017-2018

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

9.5. Малын өвчний оношлогоо, үйлчилгээний стандарт хангасан явуулын “Нүүдлийн мал эмнэлэг” төсөл хэрэгжүүлнэ. Стандартын шаардлага хангасан нүүдлийн мал эмнэлгийн тоо

2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

9.6. Сумдын мал эмнэлгийн лабораториудыг орчин үеийн өндөр мэдрэмж бүхий тоног төхөөрөмж, малын үзлэг, шинжилгээ, ангилалт хийх материаллаг баазаар хангаж, тэдгээрийн оношлогооны болон халдвар, хамгаалал, биоаюулгүй ажиллагааны чадавхийг сайжруулна. Оношлогооны чадавхи сайжирсан лабораторийн тоогоор

2018-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

9.7. Мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ариун цэврийн магадлан шинжилгээнд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг арга, технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний экспорт, импортод тавигддаг шаардлагыг хангана Хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж, экспортлох боломжтой болно.

2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

9.8. Аймаг, сум хооронд отор, нүүдэл хийх,зах зээлд борлуулахаар мал тууварлах зэрэг   малын шилжилт хөдөлгөөнд заавал гарал үүслийн гэрчилгээтэй байх шаардлагыг мөрдүүлж, мал эмнэлэг ариун цэврийн хяналтыг сайжруулна. Малын халдварт өвчин тархах эрсдэл багсана 2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

9.9. Мал сүргийг дархлаажуулах ажлыг лабораторийн түүвэр шинжилгээгээр тогтоож, мониторинг хийх замаар урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг тооцох, эмч нарын хариуцлагыг өндөржүүлнэ.

Дархлаажуулалтынидэвхийг 70-с дээш хувьд хүргэнэ.

2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

10

Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн системийг боловсронгуй болгох, түүний чанараас хамаарсан эдийн засгийн хөшүүрэг бий болгох

10.1. Сум бүрт мал нядалгааны цех байгуулж, мал, мах бэлтгэл, технологи болон тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээ бий болгох ажлыг зохион байгуулна. Түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэлийн систем боловсронгуй болно. 2017

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

10.2. Малын гаралтай уламжлалт түүхий эдээс гадна дайвар бүтээгдэхүүн /тухайлбал: дотор мах/ ашиглалтыг сайжруулж, стандартын дагуу зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулна.  

2017-2021

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

10.3. Арьс ширний анхан шатны боловсруулалт хийх цех байгуулна. 2018

ХХААГазар

Сумдын ЗДТГазар

               

                                                                                                              --------000-----

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх