avilgal

Газар тариалан

Аймгийн хэмжээнд нийт 103295 га талбайд тариалалт хийхээс Улаанбуудай 78000 га-д, төмс, хүнсний ногоо 6780 га-д, тэжээлийн ургамал 7500 га-д, тариалалт хийхээр тус тус төлөвлөсөн.

Хөрс боловсруулалт:Аймгийн хэмжээгээр хаврын чийг хаалтын ажлыг 26730 га талбайд, оготно устгалын ажил 11079 га талбайд тус тус хийгдсэн

Улаанбуудайн тариалалт:14 сумаас Цээл, Жаргалант Эрдэнэсант сумын 3 аж ахуйн нэгж 1025га талбайд үрэлгээг хийж ажлын явц 1.3%-тай байна.

Техник засвар: Ажлын явц 98.5 %-тай хангагдсан.

Үрийн хангамж: Тариалалтанд дутагдаж байгаа 12449.02 тн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбараас 3018 тн, Сэлэнгэ дахь салбараас 5830 тн тус тус татан авч үрийг тариалалтанд бэлтгэх сортлох, ариутгах зэрэг ажлууд хийгдэж ажлын явц 70,1%-тай байна

Тэжээлийн ургамал тариалалт: Аж ахуйн нэгж, иргэнээс тэжээлийн ургамлын үрийн захиалга авч Мийл хаус ХХК-д 10 сумын 1167,03 тн үрийн захиалга хүргүүлсэн.

Хүнсний ногооны эрт ургацын тариалалт:

Борнуур сум - төмс 6 га, лууван 2га, сармис 0.1га

Жаргалант сум -төмс 35 га

Батсүмбэр сум -төмс 22.3 га

Баянчандмань сум -лууван 1 га

Цээл сум сармис 1 га

Баян-Өнжүүл сум сармис 0.2 га тус тус тариалалт хийгдээд байна.

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх