avilgal

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР

Монгол Улсын Их Хурлаас баталсан  “Монгол улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги /2010/-т  манай аймгийг Төвийн бүсэд хамруулж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүсийн байгаль, түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг харгалзан тэргүүлэх чиглэлийг нь бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, амралт сувилалын үйлчилгээ, оюуны багтаамж ихтэй бусад үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх гэж заасан билээ.

  Төвийн бүсийн тулгуур төв “Төв аймаг” нь Монгол улсын төв хэсэгт оршдог 74.8 мянган хавтгай дөрвөлжин км өргөн уудам газар нутагтай, 100 шахам мянган  хүн амтай. Засаг захиргааны нэгжийн хувьд 27 сум, 97 баг, 26.1мянган өрхтэй нийт өрхийн 55,9% нь хот сууринд , 44.1% нь хөдөөд оршин суудаг. Аймагт 1 км2  нутагт  0.8 хүн ногддог.

Бусад аймагтай харьцуулахад зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо илүү хөгжсөн онцлогтой, Монгол улсын томоохон аймгуудын нэг билээ.

Аймгийн  ДНБ-ний хэмжээ 2009 оны байдлаар 170.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 20.9%-иар өсөж, улсын хэмжээний нийт ДНБ-ний 2.8%-ийг эзэлж Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ аймгуудын дараа 4-рт ордог бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 1,9 сая төгрөг болоод байна.

Аймгийн ДНБ-д хөдөө аж ахуйн  салбар 72.8 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 2.8 хувь, үйлчилгээний салбар 24.4 хувийг тус тус эзэлж байна.

            Манай аймаг сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 12-оос доошгүй хувьд хүргэх, татварын бааз суурийг өргөтгөх, орон нутгийн онцлогт тохирсон боловсруулах чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах үндэс болсон бэлчээр ашиглалтын менежментийг сайжруулах, өвс тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын чанар, таваарлаг байдлыг хангах, тодорхой бүс нутагт эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх, газар тариаланг сэргээн хөгжүүлэх бодлогыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна.

Төвийн бүсийн хөгжил болон үйл ажиллагаанд Төв аймгийнхаа оролцоог нэмэгдүүлэхийн тулд сумдыг 4 бүс болгож, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг авч байна.

 Үүний нэг жишээ нь жил жилд тодорхой уриа дэвшүүлэн тухайлбал,

  • 2007 оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил”,
  • 2008 оныг “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жил”,
  • 2009 оныг “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”болгон ажилласан бөгөөд
  • уриаг дэвшүүлэн 85 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий төлөвлөгөө гарган ажиллаж, төлөвлөгөөний биелэлт 96,23 хувийн биелэлттэй  “Бүрэн хангалттай” хэрэгжлээ.

                  Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд аймгийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд гол үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний үйл ажиллагаанд нутгийн удирдлагын байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.

               2010 онд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, иргэдийн зөвлөгөөн, уулзалтыг

  • Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил
  • “Хот тохижилт, хотын өнгө үзэмж, соёлжилтыг сайжруулах” 
  • ЖДҮГ, аймгийн ЗДТГ, Зуунмод сум, Нээлттэй нийгмийн хүрээлэн форум, ХАС банктай хамтран “Бизнесийн орчны шинэтгэл”
  • “Аймгийн үйлдвэржүүлэх төлөвлөгөө 2010-2016” сэдвээр

зохион байгуулахад 1900 гаруй хүн оролцлоо.

             Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж 2007 оноос “Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-г төр-нутгийн захиргаа-банкны байгууллагын оролцоотойгоор анх байгуулж бүх сумдыг хамруулан үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төсөл сонгон шалгаруулж хөнгөлөттэй зээл олгож эхлэсэнээс хойш иргэн, аж ахуйн нэгжийн 213 төсөлд 1735,1 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ЖДҮДСангаас олгоод байна.

              2010 онд үйлдвэрлэл, үйлчилгээний 79 үйлдвэр, цех, нэгж шинээр байгуулагдан хөнгөн үйлдвэр, хаа-н салбарт үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ өсч, борлуулалтын орлого 6.0 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдэн, орлогын албан татварт 88,5 сая, НДШимтгэлд 71,6 сая төгрөг төвлөрч,  шинээр 650 гаруй ажлын байр нэмэгдсэн дүнтэй байна.

                2009 онд ЖДҮДСангаас 104 төсөлд 784,4 сая төгрөгийн зээл олгогдсон: Үүнд:            

  • 7,
  • мах боловсруулах чиглэлээр-1
  • Ноос ноолуур боловсруулах-10
  • Гурил гурилан бүтээгэдхүүн-4
  • Мод модон эдлэл-8
  • Оёмол бүтээгдэхүүн-9
  • Барилгын материалын үйлдвэрлэл-9, үүнээс блокны 5
  • Шахмал түлш -2
  • Бусад боловсруулах салбарын үйлдвэрлэлд-4
  • Фермер байгуулахад 13
  • Усалгаатай тариалан, хүлэмжийн ААхуй  эрхлэхэд 4
  • Гахай тахианы АА-д 3
  • Бусад 30  олгосон байна.

             2010 онд сумдаас ирүүлсэн 3.7 тэрбум төгрөгийн  157 төслийг  Төсөл сонгон шалгаруулах комиссын хурлаар 7 удаа хэлэлцэж, 871.9 сая төгрөгийн 55 төслийг шалгаруулан Хас банкинд өгсөнөөс 49 төсөлд 641,3 сая төгрөгийн зээлийг ЖДҮДСангаас  :            

  • мах боловсруулах чиглэлээр-3

Орон нутгийн онцлог болон одоо байгаа нөөц боломж дээрээ тулгуурлан ЖДҮ-ийн үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, шинээр байгуулах замаар ажлын байр шинээр бий болгох, хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх
Хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэн өөрсдийнх нь амьдрах таатай орчинг бүрдүүлэх,зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах үйлдвэрлэл, үйлчилгээ тогтвортой явуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч,туслах
Түүхий эдийн болон хөдөлмөрийн нөөцийг үр дүнтэй ашиглаж, бүтээмжийг дээшлүүлэн чанартай бүтээгдэхүүнээр зах зээлийн хэрэгцээг хангах
Үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэн шударга өрсөлдөөнийг бий болгох
ЖДҮ-ийг санхүүгийн талаар дэмжих арга хэмжээг зохион байгуулах,хөнгөлөлттэй зээл олгох

Холбоо барих

 Хаяг: Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Төв аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар
Шуудангийн хайрцаг дугаар: 109
Факсын дугаар: 70273092, 70272581, 70273066
Утас:  96626330
И-Мэйл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нэвтрэх